""""""""

2011 оны 06-р сарын 08 Нийтэлсэн Оргүй

Эргээд ирсэн зүрхэнд

төөрөөд одсон сэтгэл

Эдлээд үүрэх зовлонд

дасаад амирласан бие

Хүлээгээд бэтгэрсэн чамд

хүрээд ирсэн эмэгтэй

Холдоод одсон надад

хайрлад буцах итгэл

Хаалгагүй цонхтой байшинд

хайж очсон салхи

Тэнээд одсон үүлэнд

сүүдэрлэж үлдсэн нар.

....

2011 оны 05-р сарын 24 Нийтэлсэн Оргүй

Чамд зориулж нэхсэн сэтгэлээ хөвж сууна.

Чамтай орооцолдсон утсаа бөөрөнхийлж сууна

Чамд өгөх сүүлийн бэлэг энэ

Чамайг би хайралсаны минь гэрч болог

Дахиж би зүү барихгүй

Дурлалыг утсаар нэхэхгүй

Дассан сэтгэлийг бөөрөхийлөхгүй

Дурсамжийг ахин бэлэглэхгүй.

Бороонд дургүй

2011 оны 05-р сарын 01 Нийтэлсэн Оргүй

Нарны туяа бүлээхэн илчээр намаг төөнөнө

Нозоорсон би дуртайяа дуг хийхийг хүснэ

Нүдээ аниан толгой өргөх төдийд

Намайг баясган  нүүрэн дээр минь эрхэлнэ

Цэцэрлэгийн модон сандал дээр түүнтэй болзсон минь энэ байлаа

Нэг биш нилээн хэдэн удаа уулзсан минь үүнтэй ижил билээ

Заримдаа тэр минь ирдэггүй

Замд нь үүл тааралдаад хоргоодог байх

Өчигдөр өглөө хацар илбэж сэрээгээд

Өдөр үүлзая гээд мишээсэн юмсан

 Үд болоход үүлэн цаанаас харагдахаа байгаад

 Удалгүй болзсон цагт нь бороо асгаж билээ

Яагаад бороо зүрхэнд зүсэрч, ганцаардалд хөтөлж

Яагаад бороо сэтгэлд шивэрч, уйтгар дагуулна вэ?

Би бороонд дургүй

мэдрэмж

2011 оны 05-р сарын 01 Нийтэлсэн Оргүй

Тэр хэмнэл намайг бүхэлд минь эзэмдэх тэр мөчид би аз жаргал, эрх чөлөөг мэдэрч, орон зай цаг хугацаанаас   ангижирдаг. Яг тэр мөчид л би дүүрэн болон хоосоныг зэрэг мэдэрдэг. Миний доторх хэн нэгэн жинхэнэ төрхөөрөө гарч ирэх мэт... 

     Хэрвээ чи үүнийг нэг л удаа мэдэрсэн бол тэр чамайг сүүдэр адил дагаж, ухаан санаанаас чинь үл гарч харанхуй болон гялбааны аль нь үл мэдэгдэх орон зай руу чамайг даллана.  

     Өөрийгөө чөлөөл!

язгуур доор нэг

2011 оны 05-р сарын 01 Нийтэлсэн Оргүй

 Хэзээнээс эхлээд би  "язгуур доор 3" болчихсоноо сайн ойлгодоггүй, бишээ санадаггүйн. Ямар ч л байсан энэ миний гэм биш зан гэдгийг л мэдэж байна.  Тиймээ би энгийн зүйлд дургүй болоод онцгой тохиолдолыг сонгодог байх. Ямартай ч нэг хэсэг их сайхан зугаатай байлаа. Гэвч саяханаас шаал залхуутай, уйтгартай санагадаад эхэллээ.  

Яаж энэ язгуур доороос гарах вэ гээд толгойгоо гашилгаад л, 3 үнэхээр хэцүү тоо шүү. Тэгээд би 4 дөгчийг язгуур доороо татаж оруулахаар шийдсэн юм. Энэ удаад онцгой тохиолдол буюу би өөрөө уйдсанаас шалтгаалж  өрсөлдөгчөө 4дөгчөөр сонгов.  Улмаар 4дөгч этгээд 8 тоо адил хэлбэр дүрс гайгүйтай байснаас үүдэж дахиад нэг үл мэдэгдэх тоотой язгуур дагалдаж гарч ирэв. Энэ нь асуудлыг бүүр ч төвөгтэй болгож, толгойны өвчин болов.     

Харин сая надад нэг сайхан санаа төрлөө. Өөрт огт хэрэггүй язгуур доороос өөрт оогт хэрэггүй тоонуудтай хамт гарах хэрэг юу байна?    Би гэдэг хүн 1 буюу язгуур доор 1 шүү дээ. Би л өөрөө хүсвэл энэ язгуураас аль хэдийн гарч болох байж шүү дээ.   

 

Өрсөлдөгч

2011 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Оргүй

Би өрсөлдөгчид дуртай. Хөөрхөн, хөгжилтэй, сэкси, өөртөө итгэлтэй байх тусмаа сонирхолтой. Гэвч би хэзээч бууж өгч байгаагүй.

Хамгийн сүүлийнх маань өөрийгөө од гээд бодчихсон хэн нэгэн байлаа.  Анхны сэтгэгдэлээр таалагдаж, дотносохыг хүссэн ч түүний арчаагүй зан хамгийн түрүүнд нүдэнд тусав. Харин тэр нилээн шазруун загнаж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхээр оролдож эхэлсийн... үсэрч цовхочиж, уйлж унжиж, муулж, доромжилж,,,, их ч юм хийж үзсэн дээ... Учир нь тэр анхнаасаа л айж байсийн. Айна гэдэг ялагдахын шинж. Харин айж байгаа зүйлээсээ илүү аймшигтай байх нь миний алтан дүрэм.

  Тиймдээ ч эцсийн эцэст би инээмсэглэж сууна. Өрсөлдөгч маань хэдий чинээ их хүч гаргана, би төдий чинээ басамжлана. Муухай сонсогдож  байгаач энэ миний хамгийн муу сул тал гэдгийг би хүлээн зөвшөөрнө.  За энэ ч яахав.

Гэтэл би нэг асуудалтай тулгарав. Асуудлын гол нь энэ удаагийх  хөөрхөн биш, даруухан, сул дорой, бүр оогт секси биш.... бүх зүйл эсрэгээрээ.    

Би юу хийхээ мэдэхгүйгээр барахгүй бүүр түүнийг ойлгох гэж оролдоод ч байх шиг өрөвдөөд ч байх шиг.

Аймшигтай юм.... яах ёстой вэ?  гээд гацчихлаа. Яагаад би нэг удаа бууж өгч болохгүй гэж? ... үгүй ээ. энэ удаад л биш, өөртөө байгаа хамгийн нандин зүйлээ түүнд өгөөд, эргээд алхахад нь харамсалгүйгээр хараад зогсох зориг надад байхгүй. 

 Өрөвч зан, сайхан сэтгэл бол нэг талаас нь харвал сул тал шүү дээ. Тиймээ бууж өгч болохгүй. Гэхдээ....?

 

,,,

2011 оны 04-р сарын 05 Нийтэлсэн Оргүй

Дурсамж гэдэг хамгийн үнэтэй бөгөөд нандин зүйл байдагч эсрэгээрээ байх тохиолдол олон.

Би тал хүн

2011 оны 04-р сарын 05 Нийтэлсэн Оргүй

Би тал хүн

Өрөөсөн биеэ өнгөрсөнд үлдээгээд

Өрөвдөлтэй царайгаа инээмсэглэлээр хучаад

Эргэж харахгүйг хичээн

Эгц урагшаа алхана.

Хүрэх газар хаа гэдгийг мэдэхгүй ч

Хүрч очно чамгүйгээр

Өнөөдрөөс би тал биетэй болсон ч

Үргэлж бүтэн байсанаа санан мишээнэ.

                               01.10.10

Аз жаргалтай төгсдөг

2011 оны 03-р сарын 24 Нийтэлсэн Оргүй

Хайр дурлалыг гишгэж унтраав тамхи  шиг

Халаасан дахь хэдэн бороо мариуханд үрэв донтон шиг

Харж байна уу би инээж байна жаргалтай хүн шиг

Харанхуйгаас цааш гялбаа руу ниснэ далавчтай юм шиг 

Сорно би эрч хүчээ

Уушиглана би ухаан санаагаа

Үлээнэ би өмнөх дурсамжаа

...

2010 оны 07-р сарын 17 Нийтэлсэн Оргүй

Хэн нэгний хүслийг биелүүлж өгмөөр, догдолуулмаар санагдах боллоо. Гэвч хүслийг нь мэдэх нь битгий хэл ямар нэг анхаарлыг нь татах оролдлого хийх болгонд амжилтгүй төгсгөл.

Юуч хийж чадахгүй байгаа өөртөө бухимдахын хирээр шинэ санаа төрөхгүй удаж зовоох болов. Цаг бага байгаагийн хирээр яарах би яаж шийдэлд хүрэх вэ?

Яавал баярлах бол? яавал инээмсэглэх бол? яавал догдлох бол? яавал бүхнийг нэг мөчид эргэн дурсах бол?

Агшин зуурт өөрийгөө сахиусан тэнгэр мэт төсөөлөх би, энэ бүх асуултын хариугаас юу хожиж болохоо төлөвлөж сууна.


Яргуй

2009 оны 11-р сарын 04 Нийтэлсэн Оргүй

Гадаа будрах цас үе үе сэтгэлд минь хаялах шиг

Анир чимээгүй дүнсийх нь аймшигтай ч юм шиг 

Шонгийн гэрэл дор зогсоод би чамайг ширтлээ

Сувдан цагаан өнгөтэй байх атал гүн хөх тэнгис шиг

Сүн цагаан өнгөтэй байх атал цэлмэг хөх тэнгэр шиг

Анхандаа чи сэтгэлд минь хүрэх төдийд хайлж байлаа

Аяандаа би чамд автаж эхэллээ

Улам ихээр улам шуналтайгаар намайг бүрхэх чамд би хучигджээ

Нүд анина өөрийгөө ч үл сонсох чимээ аниргүй

Халуун дулаан хөнжилдөө тайван нойрсох хүүхэд шиг

Хацар минь хүртэл ягааран би зүүдлэнэ

Би хаврын анхны яргуй

Салхи исгэрэх чимээ ойртсоор

Сэтгэл дэх хаалга минь савалзан байх нь

Гомдсон  бас уурласан мэт

Хөнжил дотроо би чамайг хайлаа

Гүн хөх тэнгис мэт байх атал ёроолгүй хар ангал шиг

Цэлмэг хөх тэнгэр шиг байх атал хилэн хар үүлс шиг

Хамаг бие минь дагжин чичирч 

Хөл минь хүйтэн болжээ

Исгэрэх салхины хүйтэнд би даарсангүй

Нүүх үүлний хурдлах салхинд осгож байлаа

Би цасан дунд ургасан яргуй






хэдэн мөр

2009 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Оргүй

Миний амьдрал харанхуй мэт

Гэрэл гаргахаар тэмтчиж яваа мэт

Зүг чиггүй төөрсөн мэт

Нар мандахгүй мэт

Харж чадахгүй байгадаа бухимдалгүй , харахыг хүсч байга зүйлээ төсөөлөх хэрэтэй гэх юм. Харанхуйг зүхэхийн оронд ганц ч болтугай  гэрэл гарга гэх юм.

Өнгөгүй

2009 оны 08-р сарын 20 Нийтэлсэн Оргүй

Санасан сэтгэлийхээ үзүүрт тууз зүүгээд орхисон

Магад чамруу хийссэн байх

Өнгийг нь хараад өөрт минь хэлээрэй

Өнөөдрөөс би өнгөгүй болсон 



4 мөр

2009 оны 08-р сарын 20 Нийтэлсэн Оргүй

Чи миний сэтгэл завсараар сийгэх салхи

Би чиний хөл нүцгэн туучих гол

Чи миний бичсэн шүлгийн дуусгаагүй мөрт

Би чиний дуулсан дууны мартагдсан аялгуу

жирийн

2008 оны 08-р сарын 06 Нийтэлсэн Оргүй

Нар жаргадаараа жаргаж

Одод түгдэгээрээ түгэж

Салхи салхилдагаараа салхилж

Бүсгүй хүлээдэгээрээ хүлээсэн жирийн нэг орой.

Залуу залгадаараа залгаж

Бүсгүй очдогоороо очиж

Залуу тэвэрдэгээрээ тэвэрч

Бүсгүй уучилдагаараа уучилсан жирийн нэг үдэш.

Үүр цайдагаараа цайж

Өглөө өрнөдөөрөө өрнөж

Залуу үнсдэгэээрээ үнсэж

Бүсгүй сэрдэгээрээ сэрсэн жирийн нэг өглөө.  

              Жирийн бүхнээр холбогдсон жирийн өдрүүд

              Жирийн өдрүүдээр үргэлжилсэн жирийн амьдрал

              Жирийн амьдралыг хүсээгүй жирийн бүсгүй

              Жирийн хайрыг ойлгоогүй жирийн залуу.